
Oilskin хүрэм бол шинэ байхдаа төдийгүй цаг хугацаа өнгөрөх тусам улам гоё болдог хувцас юм. Салхи, бороо, аялал, морь унах, байгальтай хамт өнгөрүүлсэн мөч бүр нь хүрэмний гадаргуу дээр өөрийн гэсэн өвөрмөц өнгө, патина (natural wear) үүсгэдэг. Тиймээс oilskin хүрэмийг хүмүүс “амьдардаг хувцас” гэж хэлдэг.
Хэрэглэх тусам элэгдэх биш — харин улам түүхтэй, илүү тансаг төрхтэй болдог. Энэ бол зүгээр нэг хүрэм биш.
Адал явдлын түүхийг өөр дээрээ хадгалдаг хувцас юм.
Арчилгааны зөвлөмж
• Халуун усанд угааж болохгүй
• Угаалгын машинд хийхгүй
• Хэт бохирдсон үед чийгтэй алчуураар зөөлөн арчиж цэвэрлэнэ
• Хатаахдаа шууд нар, халуун халаагуурт ойр тавихгүй
• Хэрэглэсний дараа хуурай, агаар сайн солигддог газар өлгөж хадгална
• Хэрэв хамгаалалтын тослог багасвал тусгай oilskin wax / reproofing wax ашиглан сэргээж болно