
Австрали улсад үйлдвэрлэгддэг, бодит хэрэглээнд зориулагдсан чанартай гадуур бүтээгдхүүнүүдийг Монголын хэрэглэгчдэд захиалгаар нийлүүлдэг. Бид бүтээгдэхүүнийг Австрали дахь эх сурвалжаас нь шууд бэлтгэж, агаарын карго тээврээр 10–14 хоногийн дотор Монголд хүргэдэг.
Oilskin зэрэг эдгээр хувцас нь орчин үеийн хиймэл мембран материалууд үүсэхээс өмнө бий болсон, байгалийн гаралтай ус нэвтрэхгүй болгох технологид суурилсан бүтээгдэхүүн юм. 18–19-р зуунаас эхлэн далайчид, загасчид, улмаар Австралийн малчид, фермерүүд бороо салхи, хатуу орчинд ажиллахын тулд хэрэглэж ирсэн бөгөөд oilskin нь зүгээр нэг хувцас биш, ажил хөдөлмөр, амьдралын хэв маяг, уламжлал болон тогтсон байдаг.
Oilskin-ийн гол онцлог нь усыг нэвтрүүлэхгүй атлаа агаар солилцоог хадгалдаг тул удаан өмсөхөд биед эвтэйхэн, нас ахих тусам зөөлөрч хүний хөдөлгөөнд илүү сайн зохицдог. Энэ нь хурдан элэгдээд солигдох бус, удаан хэрэглэж, засаж нөхөөд цааш ашигладаг хувцас юм.
Ийм ойлголт нь Монгол ахуй, уур амьсгалтай ч мөн чанараараа нийцдэг.
Манай зорилго бол богино хугацааны худалдаа биш. Харин бодит хэрэглээнд тэсвэртэй бүтээгдэхүүн, уламжлалд суурилсан үнэ цэнэ, ойлгомжтой мэдээлэлд тулгуурласан итгэлтэй харилцаа юм.
MyAUS.mn