
МАТРЫН АРЬСНЫ ТУХАЙ
Матрын арьс нь дэлхийн хамгийн үнэ цэнтэй, тансаг зэрэглэлийн байгалийн арьсны нэг бөгөөд бат бөх чанар, өвөрмөц хайрсан бүтэц, удаан эдэлгээгээрээ олон улсын зах зээлд өндөр үнэлэгддэг.
Матрын арьсаар хийсэн бүтээгдэхүүн бүр нь байгалийн дахин давтагдашгүй хээтэй байдаг тул хоёр ижил бүтээгдэхүүн гэж байдаггүй. Энэ нь матрын арьсан эдлэлийг онцгой, үнэ цэнтэй болгодог.
Дэлхийд алдартай матрын арьсны төрлүүд:
Дэлхийд Австрали, Америк, Тайланд, Африк зэрэг улс орнууд матрын аж ахуй, арьс боловсруулах үйлдвэрлэлээрээ алдартай бөгөөд матрын төрөл бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг.
1.
Австралийн Saltwater Crocodile (Crocodylus porosus)
Австралийн давст усны матар буюу Saltwater Crocodile нь арьс ширний салбарт хамгийн өндөр үнэлэгддэг матрын арьсны нэг гэж тооцогддог.
Онцлог: • Том хэмжээтэй арьс • Жигд хайрсан бүтэц • Бат бөх чанар өндөр • Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тохиромжтой • Олон улсын дээд зэрэглэлийн брэндүүд өргөн ашигладаг
2.
Америкийн Alligator
Америкийн Alligator арьс нь зөөлөн бүтэц, тансаг харагдах байдлаараа алдартай.
Онцлог: • Жигд, цэвэр хээтэй • Зөөлөн бүтэцтэй • Дээд зэрэглэлийн түрийвч, цүнх, бүс хийхэд түгээмэл ашиглагддаг
3.
Тайландын Siamese Crocodile
Тайланд улс нь дэлхийн томоохон матрын аж ахуй болон арьс боловсруулах төвүүдийн нэг юм.
Онцлог: • Чанар болон үнийн маш сайн тэнцвэртэй • Бат бөх, удаан эдэлгээтэй • Өндөр чанартай гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өргөн ашиглагддаг • Олон улсын зах зээлд өргөн хэрэглэгддэг
4.
Африкийн Nile Crocodile
Африкийн Nile Crocodile нь бат бөх чанар болон өвөрмөц хайрсан бүтэцтэйгээрээ алдартай.
Онцлог: • Бат бөх чанар сайтай • Өвөрмөц хээтэй • Арьсан цүнх, түрийвч, бүс зэрэг бүтээгдэхүүнд өргөн ашиглагддаг
Арьс ширний салбарын нийтлэг үнэлгээ
Арьсны бүтэц, боловсруулалтын чанар, хэрэглээний түвшинг харгалзан үзэхэд дараах төрлүүд хамгийн өндөр үнэлэгддэг гэж үздэг.
Австралийн Saltwater Crocodile (Porosus)
Америкийн Alligator
Тайландын Siamese Crocodile болон эрлийз матар
Африкийн Nile Crocodile Caiman
Гэхдээ матрын арьсны чанарыг зөвхөн гарал үүслээр нь дүгнэх боломжгүй. Арьсны хэсэг, боловсруулалтын технологи, оёдол хийц, үйлдвэрлэлийн чанар нь эцсийн бүтээгдэхүүний үнэ цэнэ болон эдэлгээнд хамгийн их нөлөөлдөг.
Байгалийн гаралтай материалын онцлог
Матрын арьс нь байгалийн гаралтай материал тул бүтээгдэхүүн бүрийн хайрсны хэлбэр, хэмжээ, өнгөний туяа бага зэрэг ялгаатай байж болно. Энэ нь согог биш бөгөөд жинхэнэ матрын арьсны үнэ цэнийг илэрхийлдэг байгалийн онцлог юм.
Жинхэнэ матрын арьсан бүтээгдэхүүн нь тансаг хэрэглээ, бат бөх чанар, дахин давтагдашгүй өвөрмөц төрхөөрөө үе дамжин хэрэглэгдэх үнэ цэнтэй сонголт болдог