
Австралийн бодит амьдралын хэрэгцээнээс үүсэж, олон жилийн турш уламжлагдан ирсэн нэг шийдэл бий. Тэнд бороо, салхи, цаг агаарын огцом өөрчлөлт бол энгийн үзэгдэл. Өглөө нарлаг байж байгаад, гэнэт ширүүн бороо орох нь жирийн л зүйл.
Ийм нөхцөлд малчид, аялагчид, загасчид олон арван жилийн турш oilskin хэмээх материалаар хийсэн хувцсыг өдөр тутамдаа өмсөж ирсэн. Oilskin гэдэг нь байгалийн даавуунд тусгай тос шингээж, ус нэвтрэхгүй атлаа амьсгалдаг болгосон, Австралид үүссэн уламжлалт материал юм. Oilskin нь бороо, салхи, тоос шороог үл нэвтрүүлэх ба харин агаар салхийг хадгалж үлддэгт оршино.
Тиймээс резинен цув шиг дотор талаасаа хөлөргөдөггүй. Ус гадаргуу дээр шингэхгүй гулсаж унадаг ч даавуу нь амьсгалж байдаг учраас урт хугацаанд өмсөхөд тухтай, хээр тал, гадаа ажиллах орчинд хамгийн найдвартай сонголт болдог.
Монголын уур амьсгал ч мөн адил — салхи ихтэй, хуурай, улирлын огцом шилжилттэй. Аялал зугаалга, загасчлал, морь унах, хөдөө гадаа ажиллах үед oilskin нь бодит давуу талаа харуулдаг. Oilskin бол зүгээр нэг хүрэм биш. Байгальтай тэмцэх биш, зохицож амьдрахад зориулагдсан шийдэл юм.
MyAUS.mn Австралийн жинхэнэ oilskin бүтээгдхүүн, Монгол хэрэглэгчдэд