Ковбой гутлын төрөл – Удахгүй MyAUS.mn сайт дээр Австралийн бартаат байгаль, хөдөө нутгийн амьдралтай салшгүй холбоотой нэгэн онцгой бүтээгдэхүүн бол ковбой хэв маягийн гутал юм. Ийм төрлийн гутал нь анх морь унах, хээр талд ажиллахад зориулагдсан боловч өнөөдөр бат бөх хийц, өвөрмөц төрхөөрөө дэлхий даяар сонирхогддог болсон. Манай MyAUS.mn сайт удахгүй Австралийн албан ёсны эх сурвалжуудаас нийлүүлэгддэг ковбой хэв маягийн гутлын сонголтуудыг Монгол хэрэглэгчдэд танилцуулах гэж байна.Эдгээр гутал нь зөвхөн нэг төрлийн арьсаар биш, олон төрлийн байгалийн арьсаар хийгдсэн байдаг бөгөөд тус бүр өөрийн гэсэн онцлог бүтэц, хээтэй. Жишээлбэл дараах төрлийн арьсаар хийсэн ковбой гутлууд олон улсад түгээмэл байдаг.-Матарын төрлийн арьс (Caiman – каиман матар)-Могойн арьс (Python – питон могой)-Тэмээн хяруулын арьс (Ostrich – тэмээн хяруул)-Гүрвэлийн арьс (Lizard – гүрвэл)-Далайн загасны арьс (Stingray – өргөст далайн загас)-Акулын арьс (Shark – акул)Мөн уламжлалт үхрийн арьс (Cowhide – үхрийн арьс) Эдгээр арьсууд нь ковбой гутлын салбарт ховор арьсан гутал (Exotic leather boots – ховор амьтны арьсан гутал) гэж нэрлэгддэг бөгөөд бат бөх чанар, өвөрмөц байгалийн хээ, удаан эдэлгээ зэргээрээ онцлог байдаг. Зарим гутал нь бүхэлдээ нэг төрлийн арьсаар хийгддэг бол зарим загвар нь тодорхой хэсэгтээ тусгай арьсан оруулгатай байдаг. Энэ нь гутлын бат бөх чанарыг хадгалах, мөн өвөрмөц дизайн бий болгох зорилготой юм. Ковбой гутал нь зөвхөн гадаад төрхөөрөө онцгой биш.Морь унахад тохирсон өндөр өсгий, нарийн хоншоор, бат бөх ул зэрэг нь хээрийн нөхцөлд олон жил ашиглах боломжтой байдлаар бүтээгдсэн байдаг. Иймээс эдгээр гутал нь зөвхөн загварын бүтээгдэхүүн биш, харин бодит хэрэглээнд зориулсан уламжлалт хийцтэй. Манай MyAUS.mn сайт Австралийн албан ёсны эх сурвалжаас нийлүүлэгдсэн ковбой хэв маягийн гутлуудыг тун удахгүй Монгол хэрэглэгчдэд танилцуулах болно.Байгалийн арьсан бүтээгдэхүүн сонирхдог, бартаат аялал, морин аялал болон өвөрмөц хэв маягт дуртай хүмүүст зориулсан эдгээр гутлууд удахгүй манай сайт дээр албан ёсоор нэмэгдэх болно. Ийм төрлийн бүтээгдэхүүнүүдийг сонгохдоо бид эх сурвалж, материал, хийц зэргийг нягт шалгаж, бодит мэдээлэл дээр үндэслэн Монгол хэрэглэгчдэд хүргэхийг зорьж байна. Тиймээс цаашид манай сайт дээр Австралийн уламжлалт хэв маягтай, бат бөх чанартай олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг үе шаттайгаар танилцуулах болно.

Австралийн бодит амьдралын хэрэгцээнээс үүсэж, олон жилийн турш уламжлагдан ирсэн нэг шийдэл бий. Тэнд бороо, салхи, цаг агаарын огцом өөрчлөлт бол энгийн үзэгдэл. Өглөө нарлаг байж байгаад, гэнэт ширүүн бороо орох нь жирийн л зүйл.Ийм нөхцөлд малчид, аялагчид, загасчид олон арван жилийн турш oilskin хэмээх материалаар хийсэн хувцсыг өдөр тутамдаа өмсөж ирсэн. Oilskin гэдэг нь байгалийн даавуунд тусгай тос шингээж, ус нэвтрэхгүй атлаа амьсгалдаг болгосон, Австралид үүссэн уламжлалт материал юм. Oilskin нь бороо, салхи, тоос шороог үл нэвтрүүлэх ба харин агаар салхийг хадгалж үлддэгт оршино.Тиймээс резинен цув шиг дотор талаасаа хөлөргөдөггүй. Ус гадаргуу дээр шингэхгүй гулсаж унадаг ч даавуу нь амьсгалж байдаг учраас урт хугацаанд өмсөхөд тухтай, хээр тал, гадаа ажиллах орчинд хамгийн найдвартай сонголт болдог.Монголын уур амьсгал ч мөн адил — салхи ихтэй, хуурай, улирлын огцом шилжилттэй. Аялал зугаалга, загасчлал, морь унах, хөдөө гадаа ажиллах үед oilskin нь бодит давуу талаа харуулдаг. Oilskin бол зүгээр нэг хүрэм биш. Байгальтай тэмцэх биш, зохицож амьдрахад зориулагдсан шийдэл юм.MyAUS.mn Австралийн жинхэнэ oilskin бүтээгдхүүн, Монгол хэрэглэгчдэд

Монгол Улсад 2026 онд соёл, аялал жуулчлал, спортын чиглэлээр зохион байгуулагдах хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн арга хэмжээний нэгдсэн цаглаврыг нийслэл, 21 аймаг, төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн нэгтгэж, Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар танилцууллаа.Нэгдсэн цаглаварт нийт 140 эвент байхаар төлөвлөж, спортын 14, соёл, аялал жуулчлалын 99, /MICE tourism/ буюу олон улсын хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн 27 арга хэмжээг зохион байгуулахаар танилцуулж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам нь арга хэмжээ зохион байгуулах газар, хугацааг тогтмолжуулах чиглэлээр нэгдсэн бодлогоор дэмжиж, зохион байгуулалтыг чанаржуулахад анхаарч ажиллахаар боллоо.Мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, улирлын хамаарлыг багасгах, худалдаа, үйлчилгээний байгууллагуудтай хамтран үнийн хөнгөлөлт бүхий “Winter sale” буюу “Хямдралын сар” аяныг зохион байгуулах, хил дамнасан, хил орчмын аялал жуулчлалыг цаг алдалгүй нээж, хөгжүүлэх, хил залгаа улсуудын хотуудаас аймаг орон нутаг руу шууд нислэг бий болгох, гадаадын агаарын тээврийн компаниудын захиалгат нислэг үйлдэх хүсэлтийг дэмжих, өвлийн төрөлжсөн арга хэмжээнүүдийг бодлогоор нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Oilskin хүрэмийг зөвхөн малчин, хөдөө гадаа ажил эсвэл аялалын зориулалтаар өмсдөг гэж бодож байна уу?Тэгвэл та эндүүрч байна.Oilskin хүрэм нь зөвхөн байгальд зориулагдсан хувцас биш.Орчин үеийн хотын загварлаг орчинд ч төгс зохицдог өвөрмөц хэв маягтай.Хотын гудамжинд алхахад ч, ажил хэрэгч уулзалтанд явахад чбат бөх хийц, эр хүний шийдэмгий төрхийг илтгэх жинхэнэ стиль болдог.
