Австралид үйлдвэрлэсэн GE-WY Oilskin Re-Proofer нь oilskin төрлийн хүрэм, пальтоны гадаргууг зөөлрүүлж, хамгаалж, усны хамгаалалт (waterproof)-ыг дахин сэргээх зориулалттай арчилгааны бүтээгдэхүүн юм. 400 грамм
Энэ тос нь даавууны ширхэгийг хамгаалж, материалын уян хатан байдлыг хадгалан, хүрэмний оёдол болон хийцийг сулруулахгүйгээр удаан хугацаанд хамгаалж өгдөг. Oilskin хүрэм, болон ижил төрлийн waxed cotton хувцсанд хэрэглэснээр бороо, чийг, салхинаас хамгаалах чадварыг дахин сэргээж, хүрэмний гадаргууг илүү бат бөх, удаан эдэлгээтэй болгоно.
Хэрэглэхийн өмнө хүрэмний гадаргуу дээрх тоос шороо, бохирдлыг зөөлөн сойз эсвэл даавуугаар арилгана.
Дараа нь цэвэр даавуу ашиглан тосыг нимгэн давхаргаар жигд түрхэж, материалд шингэх хүртэл хэсэг хугацаанд байлгана. Илүү сайн шингээхийн тулд хүрмийг нарны дулаанд бага зэрэг халаах эсвэл зөөлөн дулаан орчинд байлгаж болно. Халаагуур, ил галын ойролцоо тавихыг хориглоно.
Хүрэм норсон тохиолдолд байгалийн аргаар агааржуулж хатаах хэрэгтэй бөгөөд дотор lining буюу дотор даавуун хэсэгт тос түрхэхгүй. Энэ арчилгааг хийснээр таны oilskin хүрэм усны хамгаалалтаа сэргээж, байгаль цаг уурын нөлөөнд илүү тэсвэртэй болж, удаан хугацаанд чанараа хадгалан хэрэглэгдэх боломжтой болно.