КАКАДУХэмнэлт:0
Гарын дулаацуулах халаастай. Цээжин хэсэгт давхар оёдолтой цахилгаантай халаастай. Дотор талдаа хөвөн доторлогоотой. Бат бөх нейлон цахилгаан болон товчтой давхар хаалттай. Ус тогтохгүй, элэгдэлд тэсвэртэй ,Microwax canvas материалаар хийгдсэн. Бүсэлхийн хэсгийг тааруулж тохируулах боломжтой
Өнгө:
Хэмжээ:
Хатуу ширүүн цаг агаар болон гадаа ажиллах нөхцөлд зориулан бүтээгдсэн бат бөх хантааз. Oilskin буюу тос, лав шингээсэн хөвөн canvas материал нь салхи, уснаас хамгаалах атлаа амьсгалах чадвартай тул гадаа ажиллах, аялал, загасчлал, морь унах зэрэг outdoor хэрэглээнд тохиромжтой. Хантааз нь биеийн гол хэсгийг дулаан байлгаж, гарын хөдөлгөөнийг чөлөөтэй үлдээдэг тул өдөр тутмын хэрэглээнд эвтэйхэн өмсөгдөнө. Цээжин хэсэгт цахилгаантай халаас болон гар дулаацуулах халаастай бөгөөд бат бөх хаалт нь салхи, хүйтнээс хамгаална.
Цаг хугацаа өнгөрөх тусам oilskin материал нь улам өвөрмөц, барзгар төрхтэй болж илүү гоёмсог харагддаг онцлогтой.
Материал: Oilskin нь тос болон лав шингээсэн зузаан хөвөн canvas материал бөгөөд салхи, усанд тэсвэртэй атлаа амьсгалах чадвартай, маш бат бөх тул гадаа хэрэглээнд тохиромжтой материал юм.
Арчилгаа: Энэ төрлийн хувцсыг угаах болон химийн цэвэрлэгээ хийхгүй. Бохирдсон үед зөөлөн сойзоор арчих эсвэл чийгтэй алчуураар арчиж цэвэрлэнэ. Илүү бохирдсон бол усаар шүршиж цэвэрлэж болно. Усны хамгаалалтыг хадгалахын тулд шаардлагатай үед дахин лав түрхэнэ. Удаан хугацаанд хэрэглэхгүй үед шууд нарны гэрлээс хол, сэрүүн хуурай газар хадгалах нь материалын чанарыг хамгаална