

















КАКАДУBalmain Bomber Jacket нь Австралийн хатуу ширүүн нөхцөлд шалгарсан бүтээгдхүүн , өндөр нягтралттай Ironclad Canvas даавуун материал, үхрийн ширэн зах, гуулин тоноглолтой сонгодог загварын хүрэм юм. Бат бөх хийц, дулаан тав тух, өдөр тутмын болон аялал, ажилд өмсөхөд тохиромжтой
Өнгө:
Хэмжээ:
Balmain Bomber Jacket нь энгийн нэгэн хүрэм биш бөгөөд эрх чөлөөт, адал явдалд дуртай хэв маягийг илэрхийлэхээр бүтээгдсэн загвар юм. Австралийн бартаат байгальд шалгарсан , өдөр тутмын хэрэглээнд ч загварлаг төрхийг бүрдүүлнэ.
Австралийн урчуудын нарийн хийцээр бүтээсэн энэхүү хүрэм нь олон төрлийн хувцастай хослоход тохиромжтой. Жийнс эсвэл карго өмдтэй өмсөхөд аялал, ажил, өдөр тутмын хэрэглээнд төгс зохицоно. Энэ хүрэм нь зөвхөн өмсөх хувцас биш, харин өөртөө итгэлтэй, адал явдалд бэлэн зан чанарыг илэрхийлнэ. Balmain Bomber нь бөх бат Ironclad Canvas материалаар хийгдсэн бөгөөд онцгой бат бөх, элэгдэлд тэсвэртэй. Үхрийн ширэн оруулга, гуулин металл тоноглол нь хүрэмд илүү удаан эдэлгээ, чанарыг нэмэгдүүлдэг. Зузаан сүлжмэл ханцуйвч болон бүсэлхийн хэсэг нь сэрүүн өдрүүдэд дулааныг хадгалж, тав тухтай мэдрэмж төрүүлнэ.
Гуулин цахилгааныг хамгаалах давхар хаалт, бат бөх товч бэхэлгээ нь салхи, тоос шорооны хамгаалалтыг сайжруулдаг. Өнцөгтэй цээжний халаас болон том урд халааснууд нь хэрэгцээт зүйлээ авч явахад хялбар бөгөөд гар дулаацуулах нэмэлт оруулгатай.
Австралийн газрын зургийн хээтэй доторлогоо нь брэндийн өв уламжлал, Австралийн өнгө төрхийг илэрхийлдэг. Та байгальд аялж байгаа эсэх, эсвэл хотын өдөр тутмын амьдралдаа өмсөж байгаа эсэхээс үл хамааран Balmain Bomber Jacket нь дулаан, тав тух, бат бөх чанар болон сонгодог хэв маягийг нэг дор хослуулсан найдвартай сонголт юм.
Материал Ironclad Canvas Өндөр нягтралтай нэхсэн 100% хөвөн даавуун материал бөгөөд бат бөх, удаан эдэлгээгээрээ алдартай. Урагдах, элэгдэхээс хамгаалах зориулалттай нягт нэхээстэй.
Арчилгаа Угаалгын машинаар хүйтэн эсвэл бүлээн усаар, зөөлөн угаалгын бодис ашиглан угаана. Ингэснээр агшилтаас сэргийлж, өнгийг удаан хадгална. Бага хэмээр хатаагчид хатаах эсвэл өлгөж хатаана. Шаардлагатай бол дунд зэргийн халуун индүүгээр индүүднэ. Материалын бат бөх бүтэц, чанарыг хадгалахын тулд цайруулагч болон даавуу зөөлрүүлэгч хэрэглэхгүй